• Өнөөдөр 2025-07-02

"Тэнгэрийн хүү" жүжгийг аравдугаар сарын 4-нд нээнэ

2024-09-26,   436

                "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг 13 жилийн дараа үзэгчдийн хүртээл болгож, тайзнаа амилуулахаар боллоо. Жүжгийг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ оны аравдугаар сарын 4-ний өдрөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ. Энэхүү бүтээлийн найруулагчаар МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан билээ.
 
Жүжгийн дүрүүдэд:
 
-Модун Шаньюй – СТА Б.Шинэбаяр
-Түмэн Шаньюй – СТА М.Түвшинхүү
-Могол хатан – МУГЖ Ж.Оюундарь
-Лүүсүү Ван – СТА О.Гэрэлсүх
-Их зайран – СТА Ж.Пүрэвдорж
-Арваадай хун тайж – СТА Т.Сэргэлэн
-Шагэ гүнж – СТА Т.Хулан
-Шива хатан – залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ
-Аргун баатар – залуу жүжигчин И.Дашнамжил
-Бүни гүнж – залуу жүжигчин Ц.Цэлмэг
-Олны хэсэгт – залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд
 
Жүжгийн уран бүтээлчид:
 
-Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр
-Зохиолч: МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх
-Найруулагч: Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар
-Ерөнхий продюсер: УГЗ Д.Цэрэнсамбуу
-Ерөнхий зураа: УГЗ Т.Ганхуяг
-Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: СТА Г.Ган-Очир
 
             Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг "Мөнгөн мод" ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.
Г.Хонгорзул

"Тэнгэрийн хүү" жүжгийг аравдугаар сарын 4-нд нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188