• Өнөөдөр 2025-02-07

П.И.Чайковскийн "Хунт нуур" балет дахин тайзнаа амилна

2024-09-26,   219

           Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг дахин тоглоно. Тоглолт ирэх сарын 5,6-ны өдрүүдэд 17:00 цагаас болох бөгөөд удирдаачаар СТА Т.Гэрэлцэцэг ажиллах байна.

   "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.


П.И.Чайковскийн "Хунт нуур" балет дахин тайзнаа амилна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188