• Өнөөдөр 2025-05-13

Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна

2024-09-25,   240

           Ардын жүжигчин Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт энэ удаа Ж.Вердийн "Бал Маскарад" дуурийн Ренатод гоцолж байгаа аж. Есдүгээр сарын 15-27-ны хооронд нийт таван удаа дуулах бөгөөд энэ сарын 27-нд сүүлийн тоглолт болно.

             Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.


Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188