• Өнөөдөр 2025-05-13

"Ocean Grey" продакшн 11 жилийн ойн тоглолтоо хийнэ

2024-09-23,   506

               Дэлхийн жишигт дүйцэхүйц хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорилгоо болгосон "Ocean grey" продакшн 11 нас хүрлээ. Энэхүү продакшнаас дуучин Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу”, “Don’t Stop", "Do It”, Цэцэгийн “Алив дансаа”, “Гараад ир”, Seryoja, Foux нарын “Эрмэгтэй”, “Амбуу”, “Хараал Мэднэ” зэрэг уран бүтээлүүд төрсөн билээ. 
 
      Тэгвэл Ocean grey продакшны залуус 11 жилийн ойн тоглолтоо 2024 оны есдүгээр сарын 28-нд AIC Steppe Arena-д хийх гэж байна. Тус тоглолтод зочноор дэлхийн шилдэг репперүүдийн нэг K-maro болон Uka, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцох байна. 
 
        Тоглолтын бас нэгэн онцлог нь 100 хувь амьд хөгжмийн найруулгатай бөгөөд тайз засалт, дуу хөгжим, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тоглолт гурван цаг үргэлжлэх бөгөөд тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна. Мөн доорх холбоосуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. 
 
Тасалбар: https://shoppy.mn/oceangrey  
Facebook: https://fb.me/oceangreyproduction 
Instagram: https://www.instagram.com/oceangreyproduction/ 
 
      Шоуныхаа найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлэгээр сэтгэж байгаа тул хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг Ocean Grey-гийн уран бүтээлчидтэй нэгдэхийг урьж байгаа аж.

"Ocean Grey" продакшн 11 жилийн ойн тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188