• Өнөөдөр 2025-02-07

BIG SHOW: Маргааш таван хамтлагийн таван тусдаа тоглолт нэг тайзнаа тоглоно

2024-09-19,   280

        “Big Show” тоглолтын талаар зохион байгуулагчид болон уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл өглөө. Тэдний зүгээс "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг 16:00 цагаас нээнэ. Тоглолт 23:30 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш болох тоглолт бол таван хамтлагийн таван тусдаа тоглолт нэг тайзан дээр явагдана. Тоглолт "Flash" хамтлагийн  "Хайрлах хүсэл" тоглолтоор эхэлнэ. Нэг хамтлаг 10-15 дуу дуулах болно. Тоглолтод хамтлагууд холилдохгүй, дарааллаар явагдана. Хамтлагууд 19:30-д тайзнаа гарч эхэлнэ. Флаш хамтлагийн дараа Мөнхийн рэпийн "Чи хайрыг мэдэх үү, Цаснаар, Мөнхийн ус гэх мэт хит дуунууд явж, түүний дараа No name хамтлагийн "Үдшээр" тоглолт явна. Араас нь "Дөрвөн зүг" хамтлагийн "Тайлагнал", эцэст нь Татарын "Хайрыг хүндэл" тоглолтоор "Big Show" тоглолт маань өндөрлөх болно" гэв.
Г.Хонгорзул

BIG SHOW: Маргааш таван хамтлагийн таван тусдаа тоглолт нэг тайзнаа тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188