• Өнөөдөр 2025-02-07

DAVAIDASHA ЯПОН УЛСАД БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

2024-09-04,   268

Davaidasha буюу дуучин, дуу зохиогч Г.Ариунболд энэ оны тавдугаар сарын 31-нд “ЗУНЫ ЗУГАА-Davaidasha 2024” шоу тоглолт хийсэн билээ.  Тэгвэл Davaidasha нь энэ оны есдүгээр сарын 22-нд “Deja Vu” гэх анхны бие даасан тоглолтоо Токио хотод хийх гэж байгаагаа мэдэгдлээ.
 
    Түүний тайзны нэрийн утга нь Даваадаш гэх Монгол нэрийг маяг оруулан өөрчилж өгсөн нэр гэнэ. Тэрбээр нь 2001 онд Эрдэнэт хотод төрж, өссөн бөгөөд Г.Ариунболд нь зургаан хүүхэдтэй айлын том хүү. Цайхун-Гэгээ сургуулийг 2020 онд төгссөн. Багаасаа шүлэг зохиохдоо сайн байсан бөгөөд 17 настайгаасаа гитар тоглож эхэлсэн нь түүнийг уран бүтээлч болоход нөлөөлжээ. Тавдугаар ангиасаа хойш найман жилийн хугацаанд хип хоп, гудамжны бүжгийн төрлөөр хичээллэсэн.  
 
Тэрбээр 2020 оноос эхлэн бие даан bedroom pop, emo rap урсгалуудаар уран бүтээлүүд хийж эхэлсэн ба "Хүүхдийн тоглоом" нэртэй анхны дуугаа Soundcloud хуудсандаа нийтэлжээ. 2021 онд “Яг чам шиг” дуугаараа сонсогчдын сонирхлыг татаж, "Чи чинь нээрээ" дуугаа видео дүрстэйгээр YouTube сувагтаа гаргасан бөгөөд тус уран бүтээл өнөөдрийн байдлаар 11 сая үзэлттэй.
 

      2017 оноос хойш Soundcloud хуудсандаа дуунуудаа байрлуулж эхэлсэн түүний анхны албан ёсны дуу нь "Шуналтай нүд" юм. 2020 оны цар тахлын үеэр тэрбээр  "Эстетика" нэртэй есөн дуунаас бүрдсэн албан бус цомгоо Soundcloud хуудсандаа байрлуулсан. Davaidasha тухайн ондоо өөрийн хувийн дуу бичлэгийн студийг байгуулсан юм. Тэрбээр 2022 оны төсгөлд анхны албан ёсны EP-г цомгоо гаргасан юм.
  • Youtube хуудас- 182K subscribers, 28 videos
  • Facebook хуудас- 59M followers, 24M like
  • Instagram хуудас- 90,9K followers, 80 following
  • Soundcloud хуудас-35K followers, 25 following

​Г.ХОНГОРЗУЛ

 

DAVAIDASHA ЯПОН УЛСАД БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188