Залуу артист Мөнхбаатарын Төгөлдөр залуучуудын дунд 290 гэх нэрээрээ танигдсан. Тус уран бүтээлч өнгөрсөн сарын 31-нд зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Triple X Music festival”-д оролцохдоо үзэгчдэд “Гоё юм үзүүлнэ, харуулна, мэдрүүлнэ” гэж амлалт өгч байсан бөгөөд тэрбээр тоглолтын дундуур үзэгч залуусын төлөөллийг тайзан дээр гаргаж, хамтдаа дуугаа дуулж, бүжиглэсэн билээ.
М.Төгөлдөр 2000 оны гуравдугаар сарын 28-нд Их Британи, Лондон хотод төрсөн,198 см өндөр. 16 настайгаасаа үг бичиж эхэлсэн ба сургууль дээрээ үг бичдэг байсан нандин дэвтрээ алдаж байсан талаараа дурссан байдаг. 2017 онд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, 2023 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн.
290 дуучнаас гадна "NOITON" брэнд болон "YASHA" хувцасны брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, продюсер ба зураг зурж, mix mastering хийдэг. Мөн тэрбээр "HAR MAF HARGIS HUCHIRHIILEL RECORDS"-н артист бөгөөд "MOTR" болон Bodikhuu-гийн “1vs100” бүлэгт багтаж, дуугаа бичүүлж “Playtime festival”-д дуулдаг байсан.
Тэрбээр уран бүтээлчийн хувиар анхны цомгоо хийж дуусгасан. “YASHA” бүлгийн анхны бичлэгтэй цацагдсан дуу бол 290, TUUG18 & COZYSLASHCLOT нарын хамтарсан “GATGAR NOGUIERA” юм. Youtube хуудсандаа цомгийнхоо анхны дууг таван жилийн өмнө “GOODNIGHT CITY” гэх дуугаараа сонсогчдодоо хүргэсэн. Тухайн дуу нь 2,5 сая үзэлттэй ажээ.
Г.ХОНГОРЗУЛ
| “Triple X Music festival”-д оролцсон залуу артист 290 гэж хэн бэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |