• Өнөөдөр 2025-02-07

НИТХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвших эрхээ авсан “Татар” хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун гэж хэн бэ

2024-09-03,   490

           2024 оны аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбогдуулан намууд НИТХ-д нэр дэвшигч гишүүдийнхээ нэрсийг зарласан билээ.Нийслэлийн ИТХ нь 45 мандаттай. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт багаа ахлан ИТХ-ын сонгуульд хүч сорих бол тус намаас Чингэлтэй дүүрэгт “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэр дэвших эрхээ авчээ.  “Татар” хамтлагийн дуучин Дугарын Мөнхчулуун нь буюу Мөөгий нь 1984 онд төрсөн. Тэрбээр 1991-2001 Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль төгссөн, Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Түүний хувьд 2016 онд Чингэлтэй дүүрэгт VII тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн байна. 
 

. “Татар” хамтлагийн хувьд 2003 онд анхны дуугаа дуу бичлэгийн “Сонор” студид бичүүлж, албан ёсоор хамтлаг болсноо зарлаж байсан. Бид тэдний “Хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Хамтдаа”, “Эсрэг өдөр”, “Жаргалтай хос” зэрэг хит дуугаар нь сайн мэдэх билээ. 


НИТХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвших эрхээ авсан “Татар” хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188