Жүжигчин О.Самданпүрэв "Тамгагүй төр" жүжгийн Ханхүүгийн дүрд тоглохоор болжээ. Тэрбээр анх “Байрны ах” киноноос л үзэгчдийн хараанд өртөж эхэлсэн уран бүтээлч. Түүнээс хойш “Нэг талын тасалбар”, “Зориг”, “Залхуус”, “Ахлах сургууль”, “1990”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Цасан хүн”, “Бяцхан чөтгөрийн хүсэл”, “Чиний төлөө”, “37-р Точка”, “Ээж ээ зорино”, “Ноён эмэгтэй”, "Бэхэн зүрх" зэрэг киноны гол болон туслах дүрээр үзэгчдийг дагуулан овоо ч хол яваа. Хол гэдэг нь чамгүй хэдэн уран бүтээлийн олзтой чамбай уран бүтээлч болон өсөж яваа залуу жүжигчдийн нэг яах аргагүй мөн. Түүнээс гадна театрын студи ангийн жүжигчнээр ажиллаж, “Нүцгэлээч”, “Хаадын хаан” зэрэг тайзны бүтээлд ч оролцоод амжсан. Өнгөрсөн хавар "Про" театрын уран бүтээл болох найруулагч О.Итгэлийн "Шадар гурван цэрэг" жүжигт тоглосон билээ.

Багаасаа л урлагт дуртай байсан тухайгаа “Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан. Миний хүүхэд нас Офицеруудын ордны 67-р байрны гадаа тоглож л өнгөрсөн дөө. Сагс, хөлбөмбөг зэрэг спортод хорхойтой хүүхэд байлаа. Мөн үзэх дуртай киноныхоо үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлнө” гэж ярьсан байдаг. Зурах авьяастай, магад сайн зураач, загвар бүтээгч болоод ажиллаж, амьдрах бүрэн боломж байсан ч тайзан дээр бүжиглэж, зургийн талбайд байх дуртай хүсэл мөрөөдлийнхөө араас зогсолтгүй урагшилж, өөрийн гэсэн олон сайхан бүтээлд тоглож, хичээж яваад нь том амжилт хүсье.
| "ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖГИЙН ХАНХҮҮГИЙН ДҮРД ТОГЛОЖ БУЙ О.САМДАНПҮРЭВ ГЭЖ ХЭН БЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |