• Өнөөдөр 2025-02-08

Улсын арслан Э.Оюунболд барилдах эрхээ сэргээх хүсэлтийг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ

2024-07-07,   297

           Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг найман жилийн хугацаагаар хассан билээ. Тэгвэл Улсын арслан Э.Оюунболд энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд хүсэлт гаргажээ. Улмаар холбогдох хариуг Бөхийн салбар хорооноос хүргүүлсэн байна. Ингэхдээ
 
        "Таны барилдах эрхийг сэргээсэн талаар Давж заалдах комисс эсхүл шүүхийн шийдвэр гараагүй. Мөн таны хүсэлтэд дурдсанаар барилдах эрхээ сэргээлгэх хүсэлтийг нь Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрийн допингийн Давж заалдах комиссоос эцэслэн шийдвэрлээгүй байна.
 
    Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор энэхүү асуудлыг тусгайлан авч хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Иймд та МҮБХ болон эрх бүхий комисст хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ үү" гэв.

Улсын арслан Э.Оюунболд барилдах эрхээ сэргээх хүсэлтийг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188