• Өнөөдөр 2025-02-08

"The Hu” хамтлаг тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг маргааш хийнэ

2024-06-26,   173

                 "Чингис хаан" одонт "The Hu” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийхээ зарлаад буй билээ. Тэгвэл тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 27-ний өдөр Үндэсний Соёл Амралтын хүрээлэн дэх Хит паркт 13:00 цагт болохоор болжээ.
 
        Хамтлагийн зүгээс тоглолтынхоо талаар "Удаан бэлдсэний эцэст элэг нэгт Монгол ахан дүүсдээ The Hu хамтлаг нь үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр HIT Park Ulaanbaatar -т бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарлаж байна. Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөөе! Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" гэсэн байна.
 

"The Hu” хамтлаг тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг маргааш хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188