• Өнөөдөр 2025-02-08

Монгол Солонгосын дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан үзэсгэлэн 24-н хүртэл үргэлжилнэ

2024-06-21,   194

               МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өчигдөр буюу зургадугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. 
Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ДУТС-ийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулж буй юм. Үзэсгэлэн 2024 оны зургадугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

       МУБИС, КЁНГИ их сургууль хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд  багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа, хээрийн дадлага, судалбарын аялал зохион байгуулах, хамтарсан үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээ, судалгааны мэдээлэл солилцох зэрэг үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулах юм.


Монгол Солонгосын дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан үзэсгэлэн 24-н хүртэл үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188