Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа гуайн 100 насны ойн арга хэмжээ өнөөдөр болж байна. Тэрбээр Төв аймгийн Угтаалцайдам сумын улаан хад гэх газарт төржээ. 1936-1938 онд Улаанбаатар хотод орос сургууль, 1938-1940 онд Залуучуудын Соёлын төвд хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркийн хөгжимчин, 1944-1957 онд Улсын цирк болон Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байжээ.
Тэрбээр "Намайг мэндлэх үед аав минь эзгүй байж. Богд уулын өвөр, Сэргэлэн сумаас отроор нүүж ирж манайхтай саахалт буусан айлын маань Лувсанжамц гэж хүн намайг боож авсан гэдгийм. Гурваас зургаан насны хоёр хүүхэдтэй, дээр нь өвчтэй, бие нь тааруу байсан ээж минь "Энэ хүүхдийг би хүн болгож чадахгүй нь. Та үрээ болгож ав” гээд намайг эх барьж авсан тэр хүнд шууд өгчихсөн гэж байгаа. Ингэж би Лувсанжамцынх гэдэг айлын охин болсон юм билээ. Төрүүлсэн ээж нь "Та үрээ болгож ав” гэхэд аав чинь "Юу ч хэлж чадсангүй” гээд чамайг хормойлоод ирсэн хэмээн өргөж авсан Долгоржав ээж минь ярьж байсныг бүүр түүрхэн санадаг. Хөөрхий ээж минь намайг төрүүлснээсээ хойш удаагүй, сар гаруйхны дараа насан өөд болсон гэсэн. Өргөж авсан аав минь маань мэгзэм хэлдэг, орон хийдэд суугаагүй л болохоос номтой хүн байв. Баргийн морь даахааргүй биерхүү. Ганцхан л морь унадаг байсан юмдаг. Аав, ээж минь өөрийн гэсэн үр хүүхэдгүй байсан бөгөөд надаас өмнө айлаас нэг хүүхэд өргөж авсан нь Маамаа эгч минь. Эгч надаас арав гаруй насаар ах. Зургаан настайд аав минь үлийд бүдэрсэн мориндоо дарагдаж унаад хорвоогоос явчихсан. Ээж минь ч удаагүй. Аавыг өнгөрснөөс хэдхэн сарын дараа бурхан болж эгч бид хоёр өнчирч үлдсэн дээ" гэж ярьсан байдаг.

| ЗУУНЫ МАНЛАЙ, АРДЫН ЖҮЖИГЧИН Л.ЦОГЗОЛМАА ГУАЙН 100 НАСНЫ ОЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |