Хамтлагийн гишүүд БНСУ-ын хуулийн дагуу цэргийн алба хааж байгаа бөгөөд Жин өчигдөр цэргээс халагдаж, өнөөдөр 1000 фенүүдтэйгээ уулзалт зохион байгуулж байгаа.
Бусад гишүүдийн цэргээс халагдах өдөр
.jpg)
"BTS" хамтлаг нь энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр илтгэл тавьсан, үзүүлбэр үзүүлсэн, “Billboard Music Awards”, American Music Awards” хөгжмийн наадмаас шагнал авсан, үзүүлбэр үзүүлсэн, “Grammy Awards” нэр дэвшсэн, үзүүлбэр үзүүлсэн анхны к-поп хамтлаг болсон билээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Цагаан ордонд үг хэлсэн анхны к-поп хөвгүүдийн хамтлаг юм.
2013 оны зургадугаар сарын 13
Анхны сингл болох "No More Dream"-ийг багтаасан “2 Cool 4 Skool” цомгоороо дебют хийсэн.
2015 оны тавдугаар сарын 5
“I Need U” дуу БНСУ-ын долоо хоног тутмын хөгжмийн шоунд анх удаа нэгдүгээр байр эзэллээ.
2016 оны аравдугаар сарын 10
Wings цомог Billboard 200-ийн 26 дугаар байрт бичигдлээ. Энэ нь тухайн үед K-pop цомог энэ жагсаалтад хамгийн өндөрт бичигдсэн тохиолдол болж байсан юм.
2016 оны арваннэгдүгээр сарын 20
“Melon Music” шагнал гардуулах ёслолоос BTS хамтлаг анх удаа ‘The Most Beautiful Moment in Life: Young Forever’ цомгоороо deasang буюу "Оны шилдэг цомог" шагналыг хүртлээ
2017 оны тавдугаар сарын 21
BTS БНСУ-аас Billboard Music Awards-т оролцсон анхны к-поп хамтлаг болсон төдийгүй “top social artist” шагналыг хүртэж, үг хэлсэн юм.
(1).jpg)
2017 оны есдүгээр сарын 18
Love Yourself цомог нь Billboard 200 цомгийн жагсаалтын долдугаар байрт бичигдлээ. Энэ нь чартын эхний 10-т орсон анхны К-поп цомог юм.
2017 оны аравдугаар сарын 31
БНСУ-ын ЮНИСЕФ BTS болон Big Hit Entertainment-тай хамтран "Өөрийгөө хайрла" аяныг эхлүүллээ.
2017 оны арваннэгдүгээр сарын 15
AMA-д оролцох үеэрээ Jimmy Kimmel шоунд уригдав.
2017 оны арваннэгдүгээр сарын 19
АНУ-ын томоохон шагнал гардуулах ёслолд уригдсан анхны К-поп хамтлаг болж AMA-д "DNA" дуугаараа үзүүлбэр үзүүлэв.
2018 оны хоёрдугаар сарын 12
“DNA” болон “Mic Drop (Remix)” нь RIAA-аас алтан гэрчилгээ авсан БНСУ-ын анхны дуунууд юм.
2018 оны тавдугаар сарын 20
Billboard Music Awards-т “Fake Love” дуугаараа үзүүлбэр үзүүлж, хоёр дахь жилдээ “top social artist” шагналыг хоёр дахь жилдээ дараалан хүртсэн.
2018 оны тавдугаар сарын 30
BTS Billboard-ын Artist 100 чартад нэгдүгээр байрт орсон анхны к-поп хамтлаг болов.
2018 оны есдүгээр сарын 24
НҮБ-д уригдаж Ерөнхий ассамблейн чуулган дээр илтгэл тавив.
2020 оны есдүгээр сарын 23
BTS НҮБ-ын 75-р Ерөнхий Ассамблейн чуулганд хоёр дахь удаагаа эргэн ирж илтгэл тавив
2020 оны арваннэгдүгээр сарын 24
“Dynamite” дуугаараа best pop duo/group төрөлд анхны Грэмми номинацид нэр дэвшлээ. Грэмми-д нэр дэвшсэн анхны к-поп хамтлаг болов.
2021 оны арваннэгдүгээр сарын 23
“Butter” 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшлээ. Ингэснээр BTS хамталаг хоёр дахь удаагаа Грэммид нэр дэвшив.
2022 оны тавдугаар сарын 31
BTS-ийнхэн Цагаан ордонд зочилж Ерөнхийлөгч Жо Байдентай уулзав.
| 11 жилийн ойн баяр нь тохиож буй BTS хамтлагийн түүхэн амжилтууд |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |