• Өнөөдөр 2025-02-08

"Моушин Монголиа" олон улсын орчин үеийн бүжгийн наадам энэ сарын 15-нд эхэлнэ

2024-06-13,   116

                       Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус наадам нь энэ сарын 15-наас эхлэн тав хоног үргэлжлэх байна. Энэхүү наадамд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх байна. Мөн Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцох юм байна.
 
       Харин наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг энэ сарын 20-нд “Улаанбаатар” театрт олон нийтэд нээлттэй толилуулах байна. 

"Моушин Монголиа" олон улсын орчин үеийн бүжгийн наадам энэ сарын 15-нд эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188