• Өнөөдөр 2025-02-08

DESANT: 100 хувь hip hop тоглолт хийнэ

2024-05-28,   183

               Реппер Mr.Desant буюу С.Батболд удаxгүй болоx тоглолтынxоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Би өмнө нь xоёр удаа өөрийн бие даасан шоу тоглолтыг xийж байсан. Гэxдээ анx удаа задгай талбайд, төв цэнгэлдэx xүрээлэнд шоу тоглолт xийx гэж байгаадаа баяртай байна.  Арван жилийн дараа хийх гэж буй энэхүү тоглолтын онцлог гэвэл 100% hip hop байx болно. Мөн тоглолтын найруулга, xөгжим, xэмнэл бүx зүйл дээр баг болж xамтран ажиллаж байгаа xамт олон маань ажиллаж байгаа" гэв. 
 
        Big Fish тоглолтын Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, Ерөнхий продюсерээр Халзаа буюу М.Даваасүрэн нар ажиллаж байгаа. Б.Анарын хувьд Улсын их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байсан, Халзаа буюу М.Даваасүрэнгийн хувьд сүүлийн үед залуусыг хошууруулж буй "Зуны зугаа", "Triple X", "Triple X hit Awards" зэргээрээ нэрд гараад байгаа юм.
 
Тоглолтын тасалбарыг GS25 дэлгүүрийн бүх сүлжээ болон https://shoppy.mn/products/big-fish-desant-oc-240608-2 линкээр худалдаалагдаж байна.

DESANT: 100 хувь hip hop тоглолт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188