• Өнөөдөр 2025-02-08

Ф.Херольдийн "Дэггүй лиз" балетыг зургадугаар сарын 1-нд тоглоно

2024-05-28,   129

         Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ф.Херольдийн "Дэггүй лиз" балетыг зургадугаар сарын 1-нд  13:00, 17:00 цагуудад тоглохоор болжээ. Тус  балет нь энэ  удаад дөрвөн жилийн  дараа  театрын тайзнаа  тоглогдож хүүхэд багачуудынхаа  хүртээл болох  гэж  байгаа юм. 

             Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын урын санд байнга тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд  Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La rйprimande” орчуулбал “Зэмлэл” гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн гэдэг. Харин балетын аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон байна. Хоёр зууны турш уг балетыг дэлхийн олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодлг байсан бол өдгөө“La Fille mal gardee” балет дэлхийн театрууд хоёр үндсэн хувилбараар тоглож, өнөөгийн үзэгчдэд хүрч байгаа юм байна. Нэг нь Германы хөгжмийн зохиолч П.Л.Хертелийн хөгжим Александр Горькийн хувилбараар, нөгөө нь 1960 онд Рояаль театрт тавьж байсан Ф.Херольдын хөгжим, балетмейстер Ф.Аштоны дэглэн найруулсан хувилбар аж.
 
"Дэггүй лиз" балетын дүрүүдийг танилцуулж байна.
 
Лиз - Үзэсгэлэнтэй залуу охин
 
Колен - Лизийн хайртай залуу, жирийн ард
 
Симона - Лизийн ээж. Охиноо баян хүнтэй гэрлүүлэхийн бөөн хүслэн
 
Томас /банкны эзэн/ - Тухайн нутгийн баян эрхэм, банкны эзэн 
 
Ален /томасын хүү/ - Томасын хүү, бага зэрэг мулгуу боловч гэнэн цайлган залуу
 
 

Ф.Херольдийн "Дэггүй лиз" балетыг зургадугаар сарын 1-нд тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188