• Өнөөдөр 2025-02-08

"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 15-наас эхлэн тоглоно

2024-05-13,   280

              "Пиноккио" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 15-наас эхлэн өдөр бүр Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тоглохоор болжээ. Жүжгийн найруулагчаар Б.Анхбаатар ажиллаж байгаа бөгөөд зураачаар нь мөн Б.Анхбаатар, В.Энх-Амгалан нар ажиллаж байгаа юм байна.
 
                  Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм. Жүжгийн тасалбарыг https://puppet.mn/ цахим хуудас болон Улсын Хүүхэлдэйн театрын кассаар борлуулаад эхэлжэээ.

"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 15-наас эхлэн тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188