“Бэрх шагай” хэмээх монгол үлгэрийн кино ирэх тавдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.Энэхүү кино нь Монголын кино урлагт 45-н жилийн дараа хийгдэж байгаа үлгэрийн кино гэдгээрээ онцлогтой байна.
Монголын ам дамжин яригддаг үлгэр, туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс ялгарч байгааг тус бүтээлийн уран бүтээлчид онцолж буй.
Үлгэр, туульсын бүтээл "Бэрх шагай" киног үзэгчдэд хүргэнэ |
|