Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг ирэх тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, орчин цагийн музейн түүх, хөгжлийн талаар хэлэлцэхээр болжээ.
Хуралд оролцох мэдүүлгийг тавдугаар сарын 6-ны дотор Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн [email protected] цахим хаягаар хүлээн авах бөгөөд оролцогч мэдүүлэгт овог нэр, эрдмийн зэрэг, цол ажлын газар, цахим шуудан, утасны дугаар, илтгэлийн сэдэв зэрэг мэдээлэл хавсарган илгээх юм байна.
Хурлын үндсэн чиглэл:
-
Монголын музейн түүх
-
Музейн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлын өнөөгийн байдал, шаардлага
-
Музейн боловсон хүчний нөхцөл байдал, тогтвортой хөгжлийн бодлого
-
Музейн хамтын ажиллагаа, гадаад харилцааны асуудал
-
Музейн боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн чадамж, цаашдын зорилт
-
Музейн үзмэр баяжуулалт, сан хөмрөгийн өнөөгийн байдал, стандарт нөхцөл гэсэн сэдвийн хүрээнд илтгэлийг хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хуралд тавигдах шаардлага:
-
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь гарчиг, товч агуулга, түлхүүр үг, үндсэн бичвэр,дүгнэлт, хавсралт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байна.
-
Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан, товч тодорхой оновчтой байна.
-
Түлхүүр үг нь өгүүллийн утгыг илэрхийлэх 6-8 үгэнд багтсан байна.
-
Товч агуулга нь судалгааны ажлын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар өгүүлсэн байна.
-
Өгүүллийн дээд хэмжээ 2 хэвлэлийн хуудас байна.
Техникийн шаардлага:
-
Үсгийн фонд: Times new roman, үсгийн хэмжээ нь өгүүлэл 11, эшлэл, зүүлт 9 мөр хоорондын 1.15
-
Догол мөр: 5 нэгж
-
Эшлэл зүүлт: Harvard format citation https://www.mendeley.com/guides/harvard-citation-guide
-
Гэрэл зураг: JPEG, TIFF (300 DPI-аас дээш) файлаар өгөх
Мэдүүлэг авах хуудас:
-
Овог нэр
-
Ажлын газар
-
Албан тушаал
-
Эрдмийн зэрэг, цол
-
Цахим шуудан
-
Утасны дугаар
-
Илтгэлийн сэдэв (Монгол, англи хэлээр)
-
Түлхүүр үг 5-7 (Монгол, англи хэлээр
-
Илтгэлийн хураангуй (400-500 үгтэй, монгол англи хэлээр, word болон PDF хэлбэрээр)
Илтгэлийн сэдэвт орсон талаарх мэдээллийг тавдугаар сарын 10-ны дотор илтгэгчдэд хариу хүргүүлэх бөгөөд, 91100722 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.
“Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурал болно |
|