Жүжигчин Ч.Очгэрэлийн тоглосон онцлох таван киног хүргэж байна.
Түүнийг бид анх фото модель гэдгээр нь мэдэх билээ. Түүнээс хойш “Universe best songs” наадмын оролцогчоор дуулах авьяасыг нь таниж, дараа нь “Мартагдашгүй намар” киноны Туулын дүрээр “уулзсан”. Хайр дурлалынхаа төлөө зоригтой байж, эцсээ хүртэл тэмцэж байгаа Туулын дүрийг тэр чадварлаг гаргасан. Даруу мөртлөө аливаад яс чанар Очгэрэлийн тоглосон кинонуудын дүрээс илт байдаг.

“Мартагдашгүй намар” кинонд тоглосны дараа жил нь “UBS” телевизээс түүнд “Содура” кинонд тоглох урилга ирсэн байна. Улирал дамнан зураг авсан энэхүү бүтээлд тэрбээр өвлийн зураг авах үед нь хөл хүндтэй байсан юм билээ. Содура бол гүн тайгын охин. Хайраас болж шархалсан ч дахин хайр сэтгэлтэй учирч, мөн л дахин шархалдаг. Гэхдээ тэр энэ бүхнээс амьдралыг, бусдыг жинхнээсээ хайрлахыг сурдаг.

Эрх танхи, дураар, өөрийнхөөрөө, зорьсон зүйлийнхээ араас бат явж чаддаг түүний дүрүүдээс арай ондоо, Ч.Очгэрэлээс илүүтэй ур чадвар шаардсан, мөнхүү өөр уран бүтээлчийг бидэнд харуулсан бүтээл бол “Говийн домог” киноны Эсэргэн хатны дүр. Үрийг нь төрүүлэхгүйгээр хааны хатан байна гэдэг хатуугаас хатуу амьдрал гэдгийг түүний дүрээс харж болно. Тэр хэрээр харгис, хатуу, хорон муу санаандаа идэгддэг. Ийм нэг хатын эсрэг талын дүрийг тэр бүтээсэн.

Тэрбээр түрүү жил найруулагч Ц.Амартүвшингийн бүтээл болох “Цагаан эрэг” киноны гол дүрд тоглосон. “Анх намайг “Цагаан эрэг” киноны зохиолтой танилцахад цаг үеэ оносон сэдэьтэй бүтээл шиг санагдсан. “Цагаан эрэг” киног бид арай өөр өнгө төрхтэйгээр гаргахаар анхнаасаа зорьсон. Нуршсан их текст яриагүй, киног үзэхэд үйл хөдлөл, өрнөл нь аваад явчихаар бүтээл болсон” гэнэ. Түүний намуухан мөртлөө дотогш тоглолтыг үзэгчид мэдэх билээ. Үүний нэг нь дүрийг эндээс харж болох юм.

Сүүлд харин тэр найруулагч Б.Амарсайханы “Орлон тоглогч” киноны Хулангийн дүрд тоглолоо. Хүсэл мөрөөдлөө дагасан зураач эмэгтэй. Гэхдээ хайр сэтгэл нь төдийлөн санаснаар нь бүтээгүй. Гэсэн ч тэр хайрласан хэвээр байсан. Олон жилийн дараа хайртай хүн нь өөр рүү нь ирсэн ч хэдийнэ гэр бүлтэй болсон, өөрөө ч мөн гэр бүлтэй болсон байна. Гэсэн ч эцсээ хүртэл хайр дурлалынхаа төлөө үнэнч байхаар шийддэг ч мөн л бэрхшээл тулгарна.

| ЖҮЖИГЧИН Ч.ОЧГЭРЭЛИЙН ТОГЛОСОН ОНЦЛОХ ТАВАН КИНО |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |