• Өнөөдөр 2024-04-30

“ОРЛОН ТОГЛОГЧ” КИНОНЫ САРНАЙГИЙН ДҮРД ТОГЛОСОН ЖҮЖИГЧИН Э.БИЛЭГТМАА ГЭЖ ХЭН БЭ

2024-04-12,   3710

      Найруулагч Б.Амарсайханы ээлжит бүтээл “Орлон тоглогч” 16 ангит  киноны нэгэн гол дүр болох Б.Сарнайгийн дүрд тоглосон жүжигчин Э.Билэгтмааг уншигч, үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй. 

       Тэрбээр СУИС-ийг МУГЖ Л.Дэмидбаатарын удирдлагад жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд анхны гол дүр нь Сарнай байна. Б.Амарсайхан найруулагч Сарнайгийн дүрээ олсон тухайгаа “Хэдэн жилийн өмнө Бүстийн нууранд аялж яваад нутгийн айлд ороход Э.Билэгтмаа аав, ээжтэйгээ садан төрлийндөө байж таарав. Аав нь намайг “За нутгийн дүү, миний охин жүжигчиний мэрэгжилтэй, МУГЖ Дэмидбаатарын шавь, танай СУИС төгссөн. Чи нутгийнхаа дүүг юманд хүргээрэй” гэж захилаа. Ингэж л байнга шинэ авьяастыг эрж хайж явдаг бидэнд бас л нэг шинэ төрх, шинэ хүн. “Хохирогч” кинонд нэг жижиг хэсэгт дуудлаа. Э.Билэгтмаа тэр жижигхэн хэсэгт маш өндөр ач холбогдол өгч, сайн бэлтгэлтэй ирж тоглоод олон хүний анхаарлыг татаж чадсан” гэж хуваалцсан байдаг. 

              Харин Э.Билэгтмаа өөрөө Сарнайгийн дүрийнхээ талаар “Энэ бол эерэг дүр. Сарнай сэтгэл дотроо ганцаардсан, жаахан охин. Тэр нь их хэцүү өрөвдмөөр мэдрэмж надад өгч байсан. Бид нар ч гэсэн амьдрал дээр хэн нэгэнд хайртай болчихоод амархан мартдаггүй. Магадгүй хэзээ ч мартахгүй, эсвэл тодорхой хугацааны дараа ч мартдаг байх” гэнэ.

“ОРЛОН ТОГЛОГЧ” КИНОНЫ САРНАЙГИЙН ДҮРД ТОГЛОСОН ЖҮЖИГЧИН Э.БИЛЭГТМАА ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188