Франц улсын Парис хотноо энэ өдөр алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид 'Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван" уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй.
Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ. Бүх театрын урлагийн төлөө зүтгэдэг уран бүтээлчиддээ баярын мэнд хүргэе.
ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|