• Өнөөдөр 2024-05-11

УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар дуурийн дуучдын олон улсын уралдаанд түрүүлжээ

2024-03-14,   316

          ОХУ-ын Новосибирск хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин, профессор, Новосибирскийн хүндэт иргэн Л.В.Мясниковойн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаан болжээ. Уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар тэргүүн байрын шагнал хүртжээ. Энэхүү уралдаанд ОХУ-ын уран бүтээлчдээс гадна Хятад, Монгол, Казахстаны уран бүтээлчид өрсөлдсөн байна. Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан нэгэн юм.

      Л.Бүүвэйбаатар нь 2016 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй бөгөөд 2012-2016 онд гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн удирдлагад дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн.  Түүний хувьд “Макбет”, “Кармен”, “Травиата”, “Тоска”, “Севилийн үсчин”, “Увидаст лимбэ”, “Евгений Онегин”, “Учиртай гурван толгой”, “Чингис хаан” зэрэг Монголын тайзнаа тавьсан бүхий л шилдэг дуурьд гоцолсон юм. 


УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар дуурийн дуучдын олон улсын уралдаанд түрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188