• Өнөөдөр 2025-02-09

Ардын жүжигчин Э.Амартүвшин СУИС-ийн хүндэт профессор боллоо

2024-03-11,   399

            Монгол Улсын Ардын Жүжигчин, The Lyric’s Oscars шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран эх орондоо ээлжит тоглолтоо хүргэсэн билээ. Уг тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго нар болон найрал дуучид, Симфони оркестрын хөгжимчид оролцсон.
 
 
     Тэгвэл тэрбээр тоглолтынхоо үеэр СУИС-ийн хүндэт профессор цол хүртлээ. СУИС-ийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос түүнд хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан юм.
 

Ардын жүжигчин Э.Амартүвшин СУИС-ийн хүндэт профессор боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188