Тус жүжгийн ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн, ерөнхий продюсер Ч.Чулуунсүх, төслийн зөвлөх Ж.Дэмбэрэлсайхан, гүйцэтгэх продюсероор СТА, жүжигчин Э.Идэрболд ажиллажээ.Мөн хөгжмийн зохиолчоор МУУГЗ С.Сансаргэрэлтэх, ерөнхий зураачаар СТА Ч.Батболд, хувцасны зураачаар СТА Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагчаар СТА Д.Энхбаатар, тулааны найруулагчаар, СТА Т.Төгсөө, туслах найруулагчаар А.Нямцэрэн, нүүр хувиргагчаар М.Сонинцэцэг, график дизайнераар Б.Лувсандагва нар тус тус ажилласан байна. Харин "Клеопатра" жүжгийг эх хэлнээ орчуулагч Н.Пүрэвдагва, Э.Нямдулам нар хөрвүүлсэн билээ.

Жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва гуай биднийг энэ удаа “Клеопатра”-тай уулзуулж байна. Дэлхийн шилдэг, заавал унших ёстой романуудын нэгд тооцогддог Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголын тайзнаа анх удаа амилуулсан зохиолч гэдгээр нь Н.Пүрэвдагва гуайг уншигчид мэднэ. Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехтийн бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн авьяаслаг нэгэн юм.
Мөн тэрбээр энэ жил Жеральд мартин “Г.Г.МАРКЕС” зохиолоороо МЗЭ-ээс зохион байгуулдаг “Алтан Өд” шагнал хүртсэн билээ.
.jpg)
СТА, найруулагч А.Чингүн 2019 онд УДЭТ-ын уран бүтээлчид О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг жүжиг болгон тайзнаа амилуулж байсан. Мөн Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны 1-р найруулагч буюу уран бүтээлийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн болон УДЭТ-ын баг, бүрэлдэхүүн ажилласан билээ.

Тэрбээр Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Сангидоржийн хүү билээ. С.Сансаргэрэлтэх 1989 онд Хөгжим Бүжгийн Дунд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр улаан дипломтой дүүргэж, мөн жилдээ Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр ЗХУ-ын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Алберт Леманы удирдлага дор суралцаж, 1995 онд тус сургуулийнхаа аспирантурт дэвшин суралцаж 1997 онд Урлагийн Магистр цолтойгоор төгсжээ. Мөн тэрбээр Испанийн Мадрид хотын Хааны дэргэдэх хөгжмийн академид 1997-1999 онуудад үргэжлүүлэн суралцаж төгсгөсөн байна. Тэрбээр Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Монголын хөгжмийн зохиолчдоос төрийн соёрхолт Л.Мөрдөрж, С.Гончигсумлаа нарын дараа дүүргэсэн гурав дахь хөгжмийн зохиолч юм.
МУУГЗ С.Сансаргэрэлтэх Найруулагч С.Бямбын “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” зэрэг киноны хөгжим, У.Шекспирын “Гамлет” зэрэг жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан. Мөн түүний зохиол Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон байдаг.

СТА, жүжигчин Э.Идэрболд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын захирлаар ажилладаг. Уншигч та бүхэн түүнийг “Амьдрал чиний төлөө”, “Цэн тогоруу” киноны дүрээр нь андахгүй таних биз ээ. Тэрбээр найруулагч А.Чингүн, жүжигчин Н.Баярмаа нартай хамтран "Монгол театр"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны бүтээл нь "Клеопатра" жүжиг юм. Энэхүү жүжгийг хэрхэн сонгох болсон талаар тэрбээр "Египетийн хатан хаан Клеопатраг мэдэхгүй хүн үгүй. Тэр эмэгтэй байгуулсан гавьяа ч их бий. Анхлан эмэгтэйчүүдэд үнэртэй ус, уруулын будаг гэж зүйлийг таниулсан. Ганц үүгээр ч зогсохгүй түүхэндээ эр зоригтой, дайчин эмэгтэй. Энэ ч утгаар бид анхны бүтээлээрээ сонгосон. Тусдаа театр байгуулж бүтээл хүргэх бидний мөрөөдөл байсан. Ингээд мөрөөдлөө биелүүлж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
| ТАНИЛЦ: "КЛЕОПАТРА" ЖҮЖГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |