Үзэгчдийн сэтгэлд бүтээсэн дүрээрээ нэхэгддэг цөөн хэдэн эмэгтэй уран бүтээлч Монголын урлагт байсныг, өнөөд ч байгааг хэн бүхэн андахгүй. Тэр дундаа алтан үеийн уран бүтээлчдээс тоотой хэд л тунадаг. Тэдний нэг бол “Говийн зэрэглээ” киноны Номин, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, “Мартагдсан дууль”-ийн Дуламсүрэн, “Даль хагдрах цагаар” киноны Сүнжид, “Монголжингоо” киноны Нансалмаагийн дүрийг бүтээсэн Янживын Оюунцэцэг. Өнөөдөр түүний мэндэлсэн өдөр тохиож байна. “Гарын таван хуруу” киноны Сүрэн бол айлын том охин, олон дүү нартай эгчийн том төлөөлөл болсон үзэгчдийн хайртай дүр.
Хэдий аав нь өөр хүнтэй ханилж, ээж нь өөд болсон ч хэдэн дүү нар аа хэний ч дор оруулахгүйгээр авч явна гэсэн итгэлээр зүтгэж, үнэхээр ч удирдан хүмүүжүүлж, ухаанаараа тэтгэн залуурдаж чаддаг дүр.
.jpg)
Тэрээр энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд өнөр өтгөн айлын удаах охин болон мэндэлсэн байна. Түүнийг зургаан сартай байхад аав, ээж нь Дархан хот руу нүүсэн байна. Ээж Ханд нь Дархан хотын төмөр замд ажилладаг байсан бол аав Янжив нь үйлдвэрт мастераар ажилладаг байжээ. Я.Оюунцэцэг дүү нартаа уран зохиолын ном уншиж, баатруудын дүрийг нь ярьж өгдөг зохиол бүтээл, үйл явдалд дуртай охин байсан гэдэг. Багаасаа өөрийгөө хөгжүүлж, бэлтгэж байсан энэ дадал нь түүнийг олон сайхан дүрийг урлагт дархлан үлдээх суурь болсон биз ээ. Даруу зан, чадварлаг авьяасаар өөрийгөө чимж, найруулагчаас оноосон дүр бүхэндээ сэтгэлээ шингээн тоглож, өөрийн залуу нас, халуун хүсэл мөрөөдлөө кино урлагийн төлөө эцсээ хүртэл зориулсан түүнд үзэгч түмнийхээ өмнөөс баярлаж, талархах ч зүйтэй болов уу. Учир нь, тэрээр сүүлийн кинонд тоглохдоо бие давхар байсан ч эмч нар бие дийлэхгүй гэснээр 1995 оны зургадугаар сарын 22-нд хорвоогоос буцсан байдаг. Тийн дэлгэцэд ч гэр бүл, найз нөхөддөө ч сайхан дүрээ үлдээгээд, “Намайг та нар энэ мөчөөс хойш дурсана” гэх шиг анир үгүй явсан байдаг. Үнэхээр ч бид дурсаж, ховор сайхан дүрүүдийг үзсээр сууна даа.
Кино хальсан дотор л амьдарсан мэт, тэнд өөрийгөө үлдээхийн тулд л хорвоогийн буйдад саатсан мэт сонин мэдрэмж төрдөг ч уран бүтээлээрээ мөнх байх юм даа.
Түүний хань Л.Нямсүрэнг бид “Тан руу нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрээр андахгүй бөгөөд хожим чулуун дээр нь,
Наддаа чи минь нар байлаа
Нартай хамт буцаад явчихлаа” гэж бичсэн байдаг. Үнэхээр ч тэр ханьдаа болон үзэгч түмэнд нар байлаа. Нар мандаж, жаргадгийн жамаар гэгээн залуу нас, гэрэлт дүрээ урлагт үүрд мөнхлөн үзэж, одоо ч тоглосон киног нь үзэх бүрд шижир алмааз мэт үнэтэй, нандин хэвээр байна.
| ЭНЭ ӨДӨР АВЬЯАСЛАГ ЖҮЖИГЧИН ЯНЖИВЫН ОЮУНЦЭЦЭГ МЭНДЭЛЖЭЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |