• Өнөөдөр 2024-04-28

Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг франц хэлээр хэвлэжээ

2024-02-21,   278

                   Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг франц хэлээр хэвлэжээ.Тус роман нь  2010 онд анх уншигчдад хүрсэн юм.
 
         Тэрбээр энэ талаар “Нууцат арал”, “Парисын Дар эхийн сүм”, “Монте-Кристо гүн”, “Бяцхан хунтайж”, “Жамаараа яваа ертөнц”-ийг шимтэн уншиж явсан хүүхэд насанд минь “Энэ номууд бичигдсэн хэлээр хожим чиний зохиол хэвлэгдэнэ ээ” гэж хэн нэгэн хэлсэн бол би яавч итгэхгүй байсан даа. Орчуулахад амаргүй зохиолыг зоригтой сонгосон Р.Мөнхзул, романыг минь анх уншсан цагаасаа л франц хэлт уншигчдын хүртээл болгох гэж тууштай зүтгэсэн Жэгом Бушодоо гүн талархаж байна" гэсэн байна.
     
           Харин түүний гэргий Л.Өлзийтөгс зохиолч өөрийн цахим хуудастаа "Дөнгөж сая “Бөөгийн домог”-ийн франц хэвлэлийг хүлээн авлаа. Хамгийн дуртай монгол роман минь.  Бас редакторласан номуудаас минь хамгийн шилдэг нь. Миний редакторласан ном учраас миний хүү л гэсэн үг" гэжээ.

Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг франц хэлээр хэвлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188