• Өнөөдөр 2024-04-28

Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2024-02-21,   165

          Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

                Үүний тулд нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл  энэ хүрээнд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгасан. Энэ нь зарим хэвлэлд гараад байгаа шиг газар зарж мөнгө олно гэсэн үг биш. Газраа авчихаад татвараа төлдөггүй гэх мэт шалтгаан нөхцөлтэй газруудыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон мөнгийг төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг юм.


Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188