• Өнөөдөр 2024-05-15

МУГЖ Ө.Уянга "Зул сарын аялгуу" тоглолтоо хийнэ

2023-12-13,   425

     МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Зул сарын аялгуу” жазз опера, поп опера тоглолтоо энэ сарын 16-нд хийхээр болжээ.

          Энэхүү тоглолт нь жазз опера урсгалыг Монголд анх удаа тайзнаа тоглох гэж буйгаараа онцлогтой. Жазз опера гэдэг нь жазз, дуурь гэсэн хөгжмийн хоёр гайхалтай тансаг нэгдэл юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр поп опера хэсэгт Анир поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.Тоглолтын хоёрдугаар жазз опера хэсэгт 50 жилийн түүхтэй Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз операг үзэгчиддээ мэдрүүлэх аж.Тоглолтын удирдаачаар МУУГЗ Б.Алтанхуяг, тоглолтод Баянмонгол жазз оркестр МУГЖ Э.Анхбаяр, дуучин Д.Дүйнхэржав, Наагий, Б.Баярцэцэг, концертмейстр, төгөлдөр хуурч Э.Намуун, Ү.Уртнасан нар оролцоно.

МУГЖ Ө.Уянга "Зул сарын аялгуу" тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188