“Амьддаа бие биенээ хайрла...” гэж тэр бичсэн. “Аяа хүнд туслах агшин хайрла.:.” ч гэсэн.
Бусдыг хайрлах, хүнд туслахын гэрлийг хүний орчлонд буй биеэрээ тусгаж, өөрөөрөө үлгэрлэж, төр, нийгэм, түмэн олонд ч тустай, дэмтэй, эх оронч байсан билээ, тэр. Ийн өгүүлэхийн учир өнөөдөр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашлбалбар хэмээх эрхмийн мэндэлсэн өдөр тохиож байна. Хэдийгээр тэр бидний ертөнцөөс мордоод удаж байгаа ч энд байгуулсан гавьяа, хүмүүсийг тэтгэсэн амьдрах итгэл, урам зоригоороо үүрд “амьд” оршиж, өнөө ч бид шүлэг, бүтээлийг нь шимтэн уншиж байгаа. Тэрбээр “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн таван цуврал бүтээл хэвлүүлсэн нь өдгөө ч бидний мөнхийн эрэлт, сөхөж харах оюун санааны том бүтээлүүд хэвээр байна.
Эдгээр номын дотогш нэвтэрвэл, “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр шиг бай”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Эх орон”, “Эх хэл минь”, “Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө” зэрэг үргэлжийн хүнд тусалсан, урам зориг хайрласан, ухаарал, гэгээрэл нэмсэн бүтээл өөдөөс гэрэлтэн, гялбалзаж, уншсан хэнд ч нэгийг өгөх шүлгүүд инээмсэглэн угтана.
Түүний амьдрал, бүтээлийн гол санаа бурхан, шашин, соёлыг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх бөгөөд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад чиглэж байжээ. Балбар найрагч 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төрсөн бөгөөд ЗХУ-ын Омскийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль 1985 онд төгссөн байдаг. Дунд сургуульд байхаасаа шүлэг бичиж эхэлж. Их сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж тэргүүлэгч даргаар нь ажилласан байна.
Дараа нь 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат байжээ. Мөн тэрбээр 1992 онд Сүхбаатар аймгийн 63-р тойрогт Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, төр түшилцэж явсан юм. Түүнийг найрагч олон нөхөд, ойр дотных нь даруу төлөв, дөлгөөн зантай хүмүүн байсныг дурсан өгүүлдэг байсан бөгөөд ёстой л өөрийнхөө “Гол ус намуухан урсана” бүтээл шигээ Монголын утга зохиолын салбарт намуухан урсаж, цогтой тэмцэж, дорвитой дуугарагч байсан юм.
| ГОЛ УС НАМУУХАН УРСАНА БУЮУ ЯРУУ НАЙРАГЧ О.ДАШБАЛБАР |
|
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |