Хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч Пүрэвжавын Баярсайхан агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр XX зууны наяд оны дундуурх нийгэм, цаг үеийн төрх байдлыг зохиол бүтээлдээ шингээснээрээ онцлог зохиолч. Мөн түүний зохиол, бүтээлд хөдөөгийн эгэл боргил амьдрал, хүний мөн чанар илүүтэй тодрон гардаг бөгөөд энэхүү санаагаа зохиолынхоо дүрүүдээр илэрхийлэн гаргадгаараа содон уран бүтээлч. Дээрээс нь үл ялим уянга, зохиолынхоо дүр, дүрслэлийг амилуулж, амьдчилсан үг сонголт нь уншигчдыг эрхгүй татаж, амттайгаар уншигддаг. Түүний зохиол бүтээлийг уншихад өөрийнх бичсэн “Хөх туурийн тал” өгүүллэг шиг уудам цэлгэр талыг туулах шиг, уужрах шиг, эгэл жирийн амьдралын үнэний дууллыг ойлгох шиг мэдрэмж төрнө.
Үүнийг бид “Тавиул”, “Сармагчин бол сармагчин”, “Хөх туурийн тал”, “Аав өвөл ирнэ”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Хотын онгон”, “Гүн ертөнц”, “Хоёр зуун дөчин хоёр”, “Зуун жил”, “Нохойн хэвтэр” зэрэг өгүүллэг, тууж, роман нь мэдэх билээ. Мөн “Хүн гөрөөс” гэх жүжгийн зохиолыг бичсэн. Түүний зохиол бүтээлийг унших тусам П.Баярсайхан гэж хувь хүн хэн болох, ямар үзэл санаатай амьдардаг хүн байсныг ч давхар ойлгох нь ч бий. Гэхдээ өөрийнх нь тухай гэр бүл болон найз нөхөд, тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс л яг таг ярих болов уу. Үүний нэг нь түүний охин Бөрт-Үжин.
Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Аав минь шулуун шударга зантай, ноён нуруутай, түшиг тулгууртай хүн байлаа. Хаана ч байсан өөрийнхөөрөө л байдаг. Үүнээс гадна их цэвэрхэн хувцасладаг. Өөртөө болон гэр бүлийнхэндээ их анхаарал хандуулна. Ер нь аавыг гаднаас харахад ууртай мэт боловч их зөөлөн сэтгэлтэй хүн” гэж аавынхаа зан чанар, ямар хүн байсан талаар нь дурсан ярьсан байдаг. Тэгэхээр бид ийм л зан чанартай хүний дотоод их авьяас билиг, уншиж, мэдэж, харсан бүхнийх нь үрээс төрсөн зохиол бүтээлийг нь уншиж, түүний харсан ертөнцийн хаалгаар орж, дахин нэгэн хаалгыг татдаг аж. Тэгэхээр тэр хүүрнэл зохиолын том төлөөлөгч байгаад зогсохгүй гүн ертөнцтэй зохиолч. Анир гүм нутгаа анирддаг, тал нутаг, хот суурингийн баяр, гуниг, ганцаардлыг ч мэдэрч, сонсдог Монголын уран зохиолын хүн гөрөөс байжээ.
| ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЧ П.БАЯРСАЙХАН АГСНЫ ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |