• Өнөөдөр 2024-05-19

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино ирэх сард нээлтээ хийнэ

2022-12-19,   536

  Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө дүр бүтээсэн киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан аж.

“Трио” кино нь Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртээд байгаа билээ. 


Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино ирэх сард нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188