• Өнөөдөр 2024-05-19

Шинэ жилийн хүлээн авалтын заал 90-350 мянган төгрөгийн үнэтэй байна

2022-12-16,   619

Аз жаргал, баяр хөөрөөр цалгилж байдаг шинэ жил хаяанд ирлээ. Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж, цас бударсан цалин цагаан тэнгэрийн дор бүжин наадах юу юунаас сайхан. Тиймээс  анги, хамт олон болон байгууллагаараа нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрөөх тав тухтай газрыг санал болгож байна. Үнэ боломжийн баярын уур амьсгал түгээж чаддаг газар хамгаас чухал байдаг. Энэ жилийн хувьд дунджаар 90-350 мянган төгрөгийн үнийн багцтай байна. Тус багцад салат, амттан, хоёр хоол, уух зүйлс багтаж буй. Зарим рестораны хувьд хүүхдүүдэд зориулсан 50-70 мянган төгрөгийн үнэ бүхий багц гаргаж байгаа аж. Ингэж багц авсан тохиолдолд тухайн заалны 4-5 цаг ашигладаг бөгөөд цаг сунгахыг хүсвэл 100-200 мянган төгрөг нэмж төлдөг байна.

 
Holiday Inn Ulaanbaatar:
 
                      Holiday Inn Ulaanbaatar зочид буудал 70-80 хүн хүлээн авах боломжтой. Харин 130-аас дээш хүн хүлээн авах боломжтой заалны захиалга эхнээсээ дүүрч эхэлсэн гэнэ. Нэг хүний меню 160 мянган төгрөгөөс эхэлж байна.
 
Kempinski Зочид буудал: 
 
 
                     Kempinski Зочид буудалд байрлах шинэ жилийн хүлээн авалтын тэнхимүүд нэг хүний меню 160 мянга, 190 мянга, 255 мянган төгрөг гэх гурван үнийн дүнгээр санал болгож буй байна.
 
Zaisan Hill: 
 
 
           500 хүний хүчин чадал бүхий "Zaisan Hill Event Hall"-ын тухайд, энэ жилийн меню нь 220-250 мянган төгрөгийн хооронд байгаа юм байна.
 
GRANDBALL ROOM:
 
 
 
                    Сүнжингранд зочид буудлын хоёр давхард "GRANDBALL ROOM"-д хүлээн авалтын багцын хувьд нэг хүний 150 мянган төгрөгийн үнээр оролцох боломжтой юм.
 
ХИШИГТ EVENT HALL:
 
 
                   Баянгол дүүрэгийн 11-хороо Гандан Ардын Хоршоод байрлалтай “Хишигт Event Hall”-д Magic show-2023 шинэ жилийн цэнгүүн. Үнийн хувьд нэг хүний 160 төгрөгийн үнэтэй байна.
 
CHEERS PUB:
 
 
               3,4 хорооллын Түмэн плазагийн баруун талд байрлах "CHEERS PUB" нь үйлчлүүлэгчдэдээ гурван төрлийн үнийн дүнтэй меню санал байгаа юм.
 
 Panaroma Wedding Hall:
 
 
               Зайсан Голден будда-аас урагшаа 500 метр яваад байрлаж байгаа. Нэгдсэн шинэ жилийн баярын цэнгүүний тасалбар нь 175,000-195,000 мянган төгрөгийн хооронд сонголттой байгаа юм.
 
MUMBEI Palace Indian restaurant:
 
 
                                 Энэтхэг ресторан нь та бүгдэд гурван төрлийн менюг санал болгож байна.
 
CROCUS EVENT HALL:
 
 
                                            Худ,Таван богдын чанх урд байрлах" CROCUS EVENT HALL " нь 89000-110000 мянган төгрөгийн хоорондох багцыг гаргажээ.
 
GREEN HILL:
 
 
 
                                                              40-50 хүн хүлээн авах чадалтай. Мөн гурван төрлийн менюг 89000-110000 мянган төгрөгний үнэтэй гаргасан байна.
 

Шинэ жилийн хүлээн авалтын заал 90-350 мянган төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188