• Өнөөдөр 2024-05-19

"Хөхөө" уран сайхны кино "Киношок" кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ

2022-12-14,   320

    “Киношок” олон улсын кино наадамд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны кино оролцож, дөрвөн шагнал хүртсэн байна.
 
      Тодруулбал, Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд Ж.Жамъянсүрэн, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна. Ийнхүү тус кино наадмын түүхэнд гадаад кино дөрвөн голлох номинацид тэргүүлсэн нь анхны тохиолдол болжээ. 31 жилийн түүхтэй эл кино наадам ОХУ-ын Анапа хотноо 2022 оны есдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд болсон бөгөөд монгол уран бүтээлчид шагналаа энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд гардан авсан байна.

"Хөхөө" уран сайхны кино "Киношок" кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188