Монгол Улс БНЭУ-ын буцалтгүй тусламжаар Их Британийн AstraZeneca вакцинаас 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Verocell вакцины 300 мянган тун, ОХУ-ын буцалтгүй тусламжаар Спутник-V вакцины 20 мянган тун, АНУ-аас 50 мянган тун Pfizer вакцин хүлээн авсан. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneca вакцины анхны тунг тариулж, иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалав.
Дотоодод бүх нийтийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-ын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрээр кино театр, үсчин, үзвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 50 хувиар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Мөн тус хуралдаанаар гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргаж байв.
• 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Засгийн газраас “Ковидгүй зун” уриаг зарласан. “Ковидгүй зун” урианд иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж, бүх нийтийн вакцинжуулалтыг эрчимжүүлж, байв.
• Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бусаар хуралдаж, 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Ингэхдээ өмнөх хатуу хөл хорио бүрд яригдаж байсан нөхөн олговрын асуудлыг хэлэлцэж баталсан. Улмаар Засгийн газрын шийдвэрийн дагуу “Оюутолгой” ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох их наяд төгрөгийн татварын орлогоос Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн олговрыг хатуу хөл хорионы үеийн нэг удаагийн дэмжлэг хэмээн олгосон.
Хатуу хөл хорио тогтоосон өдрөөс буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд коронавирусын 689 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Дараагийн өдөр нь 831 тохиолдол, 12-нд 704 тохиолдол шинээр бүртгэгдэж, коронавирусийн тархалтын хурдац нэмэгдсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 1263 болж, өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 80 орчим хувиар өссөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байв.
•2021 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсад татан төвлөрүүлээд байсан коронавирусийн эсрэг вакцин дуусч, хомстолд ороод байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас БНХАУ, ОХУ, БНЭУ-ын талтай дипломат хэлэлцээ хийж, вакцин татаж авчрахаар болсон.
Хэлэлцээний дүнд Засгийн газраас БНЭУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Бельги Улсаас Pfizer, AstraZeneca, Sinopharm, Спутник-5 гэсэн дөрвөн төрлийн 1,750,640 хүн тун вакцин татан авав.
Засгийн газар 2021 оны долдугаар сарын 2-нд ээлжит бусаар үндэсний их баяр наадмыг хойшлуулах асуудлаар хуралдаж, баяр наадмын бүх төрлийн үйл ажиллагааг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор уяачид морьтойгоо эсэргүүцэл илэрхийлж, наадам зохион байгуулахыг шаардаж байсан бол иргэд, аж ахуйн нэгжүүд баяр наадмыг цуцлахыг дэмжиж, оронд нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхийг шаардаж, төв талбайд жагсаал хийв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны албан айлчлалаа Япон Улсад 2021 оны долдугаар сарын 23-25-нд өдөр хийсэн. Айлчлалын үеэр “Токио-2020” зуны олимпын наадмын нээлтэд оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай албан уулзалт хийв. Тус айлчлалын дараа Японы Засгийн газраас 2.3 сая хүн тун Pfizer вакциныг буцалтгүй тусламжаар илгээсэн юм.
• “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилийн 68 хувьд хаалттай байсан. Үүний улмаас манай орон дэлхийд хамгийн урт хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагаагаа зогсоосон улсуудын нэг болоод байв. Улмаар Засгийн газар боловсролын салбарын асуудлаар хуралдаж, 2021 оны есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын үйл ажиллагааг танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хоёр сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлэх шийдвэр гаргасан юм.
• 2022 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт гуравдугаар тунд 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлтэд тулгуурлан Засгийн газраас цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцлах шийдвэр гаргаж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжихийг уриалав.
| МОНГОЛЧУУДЫН “КОВИД-19”-ТЭЙ ТЭМЦСЭН ӨДРҮҮД |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |