• Өнөөдөр 2024-05-19

"Цөмөөхэй" балетыг энэ сарын 25-наас эхлэн УДБЭТ-т тоглоно

2022-12-12,   502

        "Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь жилдээ тоглогдохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын Соёлын Элч, гавьяат жүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет найм дахь жилдээ шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрэх байна. Монголын балетын хөгжил сангаас "Цөмөөхэй" бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгон шалгаруулж, бэлтгэл сургалтад хамруулан тус балетад тоглуулдаг билээ. Д.Алтанхуягийн найруулсан "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг энэ сарын 25, 26, 27-нд 19:30 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглоно.

"Цөмөөхэй" балетыг энэ сарын 25-наас эхлэн УДБЭТ-т тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188