Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёр дахь жилдээ "Соёлыг түгээе" үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Улсын драмын эрдмийн таетрын уран бүтээлчид "Анна Каренина" жүжгийг арванхоёрдугаар сарын 9-10-ныг дуустал таван удаа тоглолоо.
Лев Толстойн зохиол "Анна Каренина" жүжгийн Ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар нар ажилласан байна. Тус жүжигт Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, П.Цэрэндагва, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон юм. Анна Каренинагийн дүрд СТА Н.Баярмаа, Алексей Вронскийгийн дүрд Т.Сэргэлэн нар тогложээ.
"Анна Каренна" жүжгийг Эрдэнэт хотод таван удаа тогложээ |
|