• Өнөөдөр 2024-05-19

ТАНИЛЦ: Энэ сард тоглогдох хүүхдийн тоглолт, үзвэрийн хуваарь

2022-12-06,   598

          Багт наадам, баяр хөөр дүүрэн шинэ жилийн баярын сар хэдийн эхэлж, албан байгууллага, соёл урлагийн уран бүтээлчид шинэ жилээ тэмдэглэж, шинэ сарын үзвэр, тоглолтоо дэлгэж байгаа эл өдрүүдэд хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн баярын үзвэрийн хуваарь ч гарчээ. Иймд бид энэ сард хүүхдүүддээ үзүүлж болох үзвэр, тоглолтыг танилцуулж байна. Тэр дундаа арванхоёрдугаар сарын бэлгэдэл мэт "Цөмөөхэй", "Шелкунчик" тэргүүтэй балетын тоглолт болон бусад жүжиг, энтертэйнмент тоглолт ч болох байна.

        Kids Christmas Party 2023

         Арванхоёрдугаар сарын 24-25-ны хооронд "Kids Christmas Party 2023" шинэ жилийн хүүхдийн цэнгүүн болох аж. Энэхүү цэнгүүн  Zaisan Hill Complex-д болох бөгөөд гурван наснаас дээш хүүхдүүд оролцож болох байна.

       -ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ-
 
         Түүний дараагаар санал болгох үзвэр бол "Хүслийн шинэ жил" баярын арга хэмжээ. Энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын их танхимд болох бөгөөд хүүхдүүдэд зориулан урлагийн үзүүлбэр тоглолт, оройн зоог, хөгжөөнт тоглоом зэрэг олон гайхалтай зүйлсийг багтаасан баярын арга хэмжээ юм. 
 
-“Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжиг-
 
         Цөмөөхэй ба гайхамшгийн орон медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D backround ,Video effects бүхий шинэлг шийдэл мэт гайхалтай уран бүтээлийг туурвихаараа энэ удаагийн жүжиг маш онцгой юм. Энэхүү бүжгэн жүжиг нь Степпе Арина мөсөн өргөөд арванхоёрдугаар сарын 31-н болон ирэх оны нэгдүгээр сарын 1, 2-нд мөн тоглогдох байна.
-WINTER MELODY-
 
        Ардын урлаг, өв соёлын "Winter melody" тоглолт Ган зам паласт энэ сарын 7, 11, 18, 25-нд тоглогдохоор товлогджээ. Тодруулбал, Цагаан лавай чуулгын “WINTER MELODY” ардын урлаг, өв соёлын тоглолт нь үндэсний бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд шинэ жилд зориулсан урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.
 
“PUPPET SHOW” шинэ жилийн тоглолт-
 
          Орчин үеийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн номерууд, неон гэрлийн үзүүлбэр, илбэчиний үзүүлбэр, хөгжилтэй алиалагч, өвлийн өвгөн, цасан охин болон муу санаат салбадайн бүрэлдэхүүнтэй хүүхдийн жүжиг нь  гурваас дээш бүх насныхан үзэх боломжтой тул гэр бүлээрээ үзэхэд нэн тохиромжтой. Тус шинэ жилийн тоглолт РЦНК-д энэ сарын 10-21 хүртэл болох байна.
 
П.И. Чайковский “Щелкунчик” балет
 
     Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн "“Щелкунчик” балетыг арванхоёрдугаар сарын 10, 11-нд тоглоно. "Хүүхэд бүрийн ялангуяа балетчин бяцхан охидын маань хүсэн хүлээдэг П.И. Чайковский “Щелкунчик” балет нь анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Петербургийн Марийнский театрт анх тавигдаж байсан билээ.
 
 
 

ТАНИЛЦ: Энэ сард тоглогдох хүүхдийн тоглолт, үзвэрийн хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188