• Өнөөдөр 2024-05-19

"Бат хаан" кино ирэх сард нээлтээ хийнэ

2022-12-06,   665

        Монгол жүжигчид дэлхийн түүхэн кинонд тогложээ. Ирэх 2023 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй "Бат хаан" уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, Г.Золбоот нар болон жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Барслхагва, М.Баярбат, Ж.Алтаншагай, С.Ариунбямба, Р.Баттогтох,  Б.Баттогтох, П.Баттөр, Ч.Болд нар тоглож буй. Эдгээр жүжигчид олон улсын хамтарсан түүхэн кино төслийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн юм. Их британи, Унгар, Монголын хамтарсан энэ дэлгэцийн бүтээл нь Каннын кино наадамд хүч үзэхээр төлөвлөжээ.
 
     Унгар Улсад зураг авалтаа хийж буй "Бат хаан" кинонд Чингис хааны ач хүү Бат хаан Монголын эзэнт гүрний баруун хязгаарын жанжингаар сонгогддог. Чадварлаг цэргийн командлагч тэрээр Хятадаас Перс хүртэлх тулалдаанд ялж, Европыг довтлох үүрэг хүлээсэн боловч 1242 онд Хан Унгарт гүн гүнзгий сүнслэг хүн, цайзтай тулгарч, эцэст нь түүнийг уналтад хүргэсэн тухай өгүүлэх аж.

"Бат хаан" кино ирэх сард нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188