Монголын Залуучуудын эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь салбарын уламжлалт "Дунгийн эгшиг" хүүхдийн яруу найргийн наадам Баянгол суманд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26 -нд боллоо. Энэхүү уралдаан нь 2017 онд Г.Сэр-Одын 100 жилийн ой болсноос хойш хэсэг завсарласнаа энэ жил 105 жилийн ойгоор нь ийн зохион байгуулагджээ.
Уралдаанд, Алтанбулаг, Ерөө, Бугант, Дулаанхан, Баянгол Цагааннуур Хушаат, Мандал, Түнхэлийн сургуулиудын нийт 42 яруу найрагч хүүхдүүд шүлгэн хүлгээ уралдуулснаас 6-7-р ангилалд Бугантын Амарзаяа Ерөөгийн Янжинлхам Дулаанханы Наму-Үжин нар 8-9-р ангилалд Цагааннуурын Төвсайхан Дулаанханы Орхон Ёрөөгийн Болорчимэг 10-12 ангилалд Мандалын Шинэцэцэг Ерөөгийн Хулан, Баянголын Мөнхзул нар I,II, III байр эзэллээ Шүүгчээр зохиолч яруу найрагч Б Наранцэцэг аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн н.Гантуяа сумын НА Дэлбээ нар ажилласан байна.
"Дунгийн эгшиг" хүүхдийн яруу найргийн наадам өнгөрсөн сарын 26-нд боллоо |
|