Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн 70-н жилийн ойн арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнгөрсөн сарын 29-нд амжилттай болж өнгөрлөө. 1952 оны 10-р сарын 06-ны өдөр театрын дарга Н.Цэгмэдийн тушаалаар Л.Цогзолмаа, Ц.Пүрэвдорж, Д.Пүрэвсүрэн, Ж.Дорждагва, Ц.Дагванамдал, Д.Баатар, О.Даваадорж, Д.Чулуун, М.Нямсүрэн, Д. Долгоржав, М. Шинэхүү, В.Долгор нарын бүрэлдэхүүнтэй гоцлол дууны анги байгуулагдсан түүхтэй.
Гоцлол дууны анги үүсэн байгуулагдсан 70 жилийн түүхэнд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдорж, МУАЖ Д.Жамъяанжав, МУГЖ Д.Банди, МУГЖ Ц.Дагванамдал, МУАЖ Д.Жаргалсайхан, МУАЖ, А.Хавлааш, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжгчин Г.Хайдав, МУАЖ А.Загдсүрэн, ТШ, МУАЖ, XX дууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан, МУГЖ А.Бүтэд, МУГЖ П.Цэвэлсүрэн, МУГЖ О. Ичинхорлоо МУАЖ Ч.Мөнхшүр, МУАЖ А.Долгор, МУАЖ А.Дашпэлжээ, МУГЖ М.Ерөө, МУГЖ М.Найдалмаа, МУГЖ Б.Цэцгээ, МУАЖ Б.Жавзандулам, МУАЖ А.Энхтайван, МУГЖ Т. Баясгалан, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ М.Болд, МУАЖ Э. Амартүвшин гээд олон алдартай дуучид төрөн гарсан байна.
УДБЭТ-ын гоцлол дууны ангийн 70 жилийн ойн арга хэмжээ боллоо |
|