Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурь тоглогдлоо. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.
Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" дуурийг тогложээ |
|