Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шарав агсны шилдэг уран бүтээлийн "Сэрсэн тал - 38 жил" тоглолт маргааш болохоор товлогджээ. Өмнө нь Үндэсний Урлагийн Их Театраас түүний "Сэрсэн тал" 30, 33, 35, 37 жилийн ойн тоглолтыг зохион байгуулж, үзэгч сонсогчдын халуун талархлыг хүлээж байсан бол энэ удаа буюу 38 жилийн ойн тоглолтын хөтөлбөртөө түүний алдарт удиртгалууд, том хэлбэрийн хөгжмүүдээс гадна дуулаачийн том хэлбэрийн сонгодог ари, романсуудаас шинээр оруулан тоглоход бэлэн болжээ. Тоглолт маргааш White Rock Center -т 17:00 цагаас болох юм байна.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Сэрсэн тал-38 жил" тоглолт маргааш болно |
|