Б.Цогнэмэхийн "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжиг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр нээлтээ хийж байсан билээ. Тус бүтээл Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулагдан энэ сарын 24-нд буюу маргааш 17:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглохоор болжээ.
Тус жүжгийн гол дүр Тэмүжинд соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, Жамухад соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү, Бөртэ хатанд жүжигчин Г.Номин-Эрдэнэ тоглож байсан юм. Харин маргаашийн тоглолтод Бөртэ хатны дүрийг жүжигчин Д.Хулан бүтээх байна.
Монгол бахархлын өдрөөр УДЭТ-ын хамт олон "Хаадын хаан.Андгай" жүжгийг тавьна |
|