• Өнөөдөр 2024-05-19

“Grammy-2022” шагналд нэр дэвшигчид тодорчээ

2022-11-16,   398

      АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2022 оны “Grammy” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна. Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм. Харин Реппер Кендрик Ламар найм, дуучин Адель долоон номинацид нэр дэвшжээ. “Grammy” хөгжмийн наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болно.

“Grammy-2022” шагналд нэр дэвшигчид тодорчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188