• Өнөөдөр 2024-05-19

Б.Лхагвасүрэн агсны ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит сан байгуулжээ

2022-11-16,   394

       Төрийн шагналт, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" хэмээх сан байгуулжээ. Тэрээр "Өвөөгийнхөө нэрэмжит Бавуугийн Лхагвасүрэн санг үүсгэн байгуулж өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна. Удахгүй та бүхэндээ таатай мэдээ дуулгаж, сонирхолтой үйл ажиллагаануудыг танилцуулах болно" хэмээжээ.

 Ташрамд дурдахад,  нэрт зохиолчийн “Уянгын тойрог”, “Гашуун өвс”, “Цэцгийн манан” гурван боть дахин хэвлэгдээд байгаа билээ.


Б.Лхагвасүрэн агсны ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит сан байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188