• Өнөөдөр 2024-05-19

"Евгений Онегин" дуурийг Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной удирдана

2022-11-12,   298

        Дуурь бүжгийн эрдмийн театр анх 1963 онд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-ны өдрүүдэд гурван бүлэг, долоон үзэгдэлт уг дуурийг толилуулах гэж байна.
 
      Хүмүүсийн нийтлэг мөн чанар, ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлээрээ учирч буй залуус хувийн зан араншингаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн дэлхийн сонгодог бүтээл юм. Ташрамд дурдахад, П.И.Чайковский "Евгений Онегин" дуурийг удирдахаар ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной хүрэлцэн ирээд байна.

"Евгений Онегин" дуурийг Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной удирдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188