• Өнөөдөр 2024-05-19

Завхан аймгийн Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аян явуулахаар болжээ

2022-11-12,   516

     Завхан аймгийн Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аян явуулахаар болжээ. Тодруулбал, тус аймгийн 24 сумаас угийн бичиг хөтлөх үйл ажиллагаа, аяныг таван сум зохион байгуулах гэж байна.  Түүний нэг нь Ургамал сум юм. Тус сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сургах аяныг анх 2016 оноос эхлүүлжээ. Харин энэ жил угийн бичгийг бичиж сурах сургалтыг үргэлжлүүлж үе шаттай явуулж эхэлсэн байна. Өвөг дээдэс, садан төрлөө  зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой сургалт үр дүнтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар сургалтын үр дүнд 100 гаруй сурагч, 60 гаруй залуучууд угийн бичгээ хөтөлж сурсан. 
 
    Эдгээр сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий бүтээлийн үзэсгэлэнг гаргаж иргэддээ сурталчилсан. Үзэсгэлэнд тавигдсан угийн бичигт есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн хүүхдүүд цөөн байсан. Харин жил ирэх бүр 9 үеэ мэдэж, сурч, эрж хайж хөтөлж буй нь энэ аяны үр дүн юм. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм хэмээн Ургамал сумын Соёлын төвийн эрхлэгч хэлэв. Энэ жил энэхүү аяныг соёлын бүтээлч сарын хүрээнд илүү өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөжээ.

Завхан аймгийн Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аян явуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188