• Өнөөдөр 2024-05-19

Монгол кантри Т.Баатар "Сэтгэл нэрнэ" тоглолт хийнэ

2022-11-03,   511

    Монгол кантри гэгддэг Т.Баатар энэ сарын 11-нд Сэтгэл нэрнэ VIP тоглолтоо хийхээр зэхжээ. Тус тоглолтод дуучин Г.Эрдэнэчимэг, Б.Оюу, Э.Энх-Эрдэнэ нар оролцож, амьд хөгжмийн Capital band хамтлаг оролцох бөгөөд Зайсан хиллийн “Event Hall”-д болох байна.

    Т.Баатар монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулан дуулдаг монгол кантри урсгалаар дуулдаг анхны уран бүтээлч. Түүний дууны үгийг реппер Куйза буюу Б.Батцэнгэл  бичдэг. Кантри дуучин энэ тоглолтоо анхны цомгийнхоо нэрээр нэрлэжээ. 


Монгол кантри Т.Баатар "Сэтгэл нэрнэ" тоглолт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188